У.ХҮРЭЛСҮХ: АРХИ ЭРЧҮҮД БИДНИЙГ, ҮР ХҮҮХЭДТЭЙ МИНЬ, ГЭР БҮЛТЭЙ МИНЬ, УЛС ҮНДЭСТНИЙГ МИНЬ УУЖ БАЙНА
2022/03/16
"Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чин сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя тэнгэр заяат эрчүүдээ" хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уриалсан тэрээр Монгол эрчүүд түүхийг эзэгнэж, дэлхийг дэвэргэж явсныг сануулсан.
 
Эр хүн болж төрөх нь тавилангийнх, харин эр хүн болж амьдрах нь сонголтынх гэдэг үг бий...
 
ӨМНӨ БОЛ бидний өвөө, аав нар өмөг түшигтэй, өгөөмөр хайртай, эв эеийг эрхэмлэдэг, элдэв долоон зангүй, эр нөхөр, эцэг байхын үүргийг бүрэн ухамсарладаг байв.!!
 
ХАРИН ОДОО бор дарсанд залгиулсан залхуучууд, богино өмдөөр гангарсан залуучууд, авгай сольсон том түрийвчтэнгүүд, аархаж хашгирсан цүнхний жагсагчид... алинаас нь ч жинхэнэ монгол эрийг хайгаад олохгүй болжээ.
 
Эрчүүд маань ингэж хүчгүйдэх тусам өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч онцолж байна лээ.
 
"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" архидалтын эсрэг хөдөлгөөн өрнүүлэхээ Ерөнхийлөгч зарласан.
 
 Эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй байж, урт насалж, эх орондоо ХАМТДАА их зүйлийг хийж бүтээхийг улсын эцэг уриалав.!!
 
ЯГ Л ОДОО эхнэр хүүхдийнхээ түшиг, эх орныхоо тулгуур байх хугаршгүй ноён нуруунууд бидэнд үгүйлэгдэж байна.
 
Ерөнхийлөгчийн хэлдгээр тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй бай. Гэрийн жавраа үргээ, эрийн хийморио бадраа эрчүүд ээ 
 
 ААВУУД ЧАДНА АМЬДРАЛАА АРХИНД ЖИВҮҮЛЭХГҮЙ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404