ӨВ СОЁЛОО ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨВЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАЯ
2022/04/24
Бидний хүүхдүүд унь тооно байтугай унага тугалыг ч ялгахгүй, араг савар, аргал хоргол гэж мэдэхгүй өсөж байна. Өв соёл үнэт зүйлээ үр хойчдоо өвлүүлж, оюун санаанд нь суулгаж үлдээх нь өнөөгийн та бидний үүрэг. Энэ бол тусгаар тогтнолын баталгаа юм. Үүргээ ухамсарлаж, Хүүхдийн төв номын сан ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН дэглэж, Монгол ахуйг бий болгохоор ажиллаж байгаа. Зүтгэл сэтгэл хоёроос өөргүй зүдүү байгууллага учраас ажил ахихгүй юмаа.
 
Тиймээс гэрийн бүрдэл хэсгүүд, монгол авдар, домбо, эмээл, араг савар, тулга, хувин цацал гээд үндэсний хийц үйлдвэрлэгчид болон арьсан чихмэл цаасан шаазан бүхий л төрлөөр эх орны мал амьтан хүүхэлдэй морин хуур сувенир урладаг зурдаг оёдог наадаг урчууд хувийн хэвшлүүд минь бүтээлийн хандив өргөж бидэнд тусална уу...
 
Бид сурталчилгаа баннер байршуулах, лайв ярилцлага түгээлт хийх, өдөрлөг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ном бартерлах боломжтой.
 
Хүүхдийн номын сан 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404