ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭХ ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022/05/14
Хүүхдийн эрхийн тухай хууль Хүүхэд хамгааллын болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний 2.7.2-д заасан “Зорилтот бүлгийн эцэг, эхчүүдийг Хүүхэд хүмүүжлийн эерэг аргад сургана” гэсэн заалтын хүрээнд эцэг эхчүүдэд зориулсан өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг аргын сургалтыг 2022 оны 3-5 дугаар саруудад нийт 8 удаа Японы Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгууллаа.
Уг сургалтын үндсэн зорилго нь хүүхэд бүрд хамгаалагдах эрхийг эдлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдсэний үндсэн дээр хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах дадал чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил төлөвшлийнх нь явцад тулгардаг бэрхшээлийг эергээр шийдвэрлэх сэтгэлзүйн мэдлэг, чадвар олгох явдал байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны 30 эцэг, эхийг сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалт нь 8 долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд сургалтаар эцэг эхчүүдэд хүүхдээ өдөр тутмын хүмүүжлийн эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх, хүүхдийн насны онцлог, хэрхэн юу бодож сэтгэдэг, юу мэдэрдэг талаа мэдлэг олгож, арга барилд сургах үе шаттай цогц сургалт юм.
Хүмүүжлийн эерэг аргын сургалтад хамрагдсан эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудын талаар мэдлэгтэй болсноор хүүхэдтэйгээ харилцах эерэг ур чадварыг эзэмшин, хүүхэд хүмүүжлийн талаарх мэдлэг нь нэмэгдсэн байна. Мөн хүүхдүүдтэйгээ хэрхэн дотносох, хүүхдээ сайн ойлгодог болох, хүүхдийн нас, сэтгэл зүй, хөгжилд тааруулан эерэг харилцах зэрэг эцэг эх байх чадамжийг нь нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааг бэхжүүлж чиглүүлэх арга барилд суралцсан байна.
Уг сургалтын чиглүүлэгчээр Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Х.Оюунтуяа, Б.Батчимэг нар ажиллалаа.
Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
8 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
8 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
8 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
8 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
8 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
8 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
8 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
8 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
8 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
8 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
8 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
8 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
8 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
8 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
8 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
8 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
8 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
8 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
8 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
8 сарын өмнө