С.Мөнхчулуун: Дүрэмт хувцасны компаниуд үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон
2022/11/14

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрын дарга С.Мөнхчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

-Орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл маш ихээр ирж байна. Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсон. Үүний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэрэг хохирлууд иргэдэд учирч байна. Энэ дагуу бид 60 сая төгрөгийн гомдлыг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зөвхөн нэг нь гэхэд байраараа буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан жишээний. Барилгын найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж буй. Иймээс ипотекийн зээлийг наймаас зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөхийг Монголбанканд хандсан. Мөн хүүхдийн дүрэмт хувцасыг худалдан борлуулахдаа үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж 270 мянган төгрөгөөр борлуулж, хэрэглэгчдийг сонголтгүй болгосон байсан. Иймд өмнөх жилийн орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгосон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
LATEST NEWS172.107.194.156
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан ав
2022/11/14
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404