"Асаж буй толгод" жүжгийг алслагдсан дүүргийн 650 гаруй сурагчдад үзүүллээ
2022/12/07

Уур амьсгалын өөрчлөлт ба Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн багт жүжиг болох "Асаж буй толгод"/FLAMING CLIFF/-ийг хотын төвөөс алслагдсан 4 дүүргийн 8 сургуулийн 650 гаруй хүүдэд үнэ төлбөргүй үзүүллээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөлөгч Эваристе Коуасси – Комланы дэмжлэгээр Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжгийг Улаанбаатар хотын ХУД-ийн 7, 114 дүгээр сургууль, БЗД-ийн 88, 126 дугаар сургууль, СХД-ийн 74, 121 дүгээр сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, "Ид шидийн орон" нэгдүгээр салбарын нийт 650 гаруй сурагчдад үзүүллээ.

Уг жүжигт Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдийн төлөөлөл болсон 12 үлэг гүрвэлийг багт хэлбэрээр хийсэн ба кварц гэрэл, 3 талт дэлгэц болон бүх дүрүүдийг баган чиглэлээр бүтээжээ. Тоглолтод орсон үлэг гүрвэлүүдийг баг нь бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэлбэрээр хийсэн ба хамгийн том нь 4 метрийн өндөр, 6 метрийн урттай бүтээжээ. Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийг тайзанд амьдруулж гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай өгүүлдэг юм.

БОАЖЯ-ны байгаль экологио сурталчлан таниулах ажлын хүрээнд "Асаж буй толгод" уран бүтээлийг хүүхэд багачууддаа толилуулав.

UNICEF Mongolia Эрдэнэт хот Хүүхэд Залуучуудын театр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404