Лего роботын зүүн бүсийн "БЭРХ РОБО 2023'' сургалт, тэмцээн Бэрх олон улсын сургуульд амжилттай болжээ
8 сарын өмнө

Лего роботын зүүн бүсийн "БЭРХ РОБО 2023'' сургалт, тэмцээн Бэрх олон улсын сургуульд амжилттай болжээ. Тус тэмцээнд

- Хэнтий аймгийн зүүн бүсийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн 60 сурагч
- БШУЯ-ны харьяа ОУ хөтөлбөртэй сургуулийн 30 сурагч
- Бүгд Найрамдах Солонгос Улсын 30 сурагч оролцож байна.

Энэхүү сургалт тэмцээн нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээн зохион байгуулагдсанаар  орон нутгийн онцлог түүх соёлыг таниулах,  сурталчлах, лего сонирхогчдын  хамтын ажиллагааг сайжруулж, туршлага солилцохоос гадна хүүхдүүдэд техник сэтгэлгээг суулгаж, хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйд дэлхийн энтэй сэтгэж, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх  олон инженерүүд төрүүлэхэд түлхэц өгөх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404