"Уяхан Замбуу Тивийн Наран" урлагийн наадам энэ сарын 11-12-нд болно
8 сарын өмнө

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Их газрын чулуу" байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд болно.

Уг наадмын тасалбарын үнэ 10,000 төгрөг юм. 

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг болох юм байна.

Түүнчлэн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

Наадмын хөтөлбөр: 

зураг
 

Урлагийн их наадам болох орчны зураглал: 

зураг
 

Дундговь аймагт очих газрын зураг:

зураг
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404