Путин нүүрсний ордтой Оросын бүс нутгуудын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай хуралджээ
8 сарын өмнө

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын нүүрсний томоохон ордтой бүс нутгуудад тулгарч буй эдийн засгийн асуудлуудыг засгийн газрын холбогдох албаныхантай видео хурлаар хэлэлцсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Тухайлбал нүүрсний олборлолт дээр эдийн засаг нь тогтдог муж, бүс нутгуудад нүүрсний бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал хурлын гол сэдэв байсан байна.

Хуралдааны үеэр ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Кемерово мужийн захирагч Сергей Цивилев, Бүгд Найрамдах Коми Улсын засаг захиргааны тэргүүн Владимир Уйба нарын тайланг сонссон тухай Кремлиэс мэдээлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404