БНСУ сарын хугацаанд 5000 гаруй хууль бус цагаачийг албадан гаргажээ
8 сарын өмнө

БНСУ-ын Засгийн газраас хамгийн сүүлд явуулсан ажиллагааны үеэр нийт 11 мянга  гаруй хууль бус цагаачийг баривчилжээ. Хууль зүй болон Хөдөлмөр эрхлэлтийн яам, Солонгосын Үндэсний цагдаагийн газар, Солонгосын эргийн хамгаалалтын хамтарсан ажиллагаа хүрээнд  зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 31-ний хооронд явагдсан байна. Энэ нь энэ оны хоёр дахь томоохон ажиллагаа юм. Хяналтын явцад бичиг баримтгүй 6114 хүнийг илрүүлсний 5482-ыг  тус улсыг нэн даруй орхин гарахыг шаардаж, албадан гаргасан байна.

Баривчлагдсан хүмүүсийн 142-д нь торгууль ногдуулж, үлдсэнийг нь байцаалтад авчээ. Энэхүү ажиллагаа нь хар тамхины хууль бус наймаа, ажил эрхлэлтийн зуучлал гэсэн хоёр том асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан аж. Залуучууд, тэр дундаа өсвөр насныхны дунд хар тамхины хууль бус наймаа сүүлийн үед нийгмийн ноцтой асуудал болоод байгаа талаар  Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Хамтарсан хүчнийхэн хууль бус хар тамхи хэрэглэж, тараасан 15 хууль бус цагаачийг илрүүлжээ. Пусан хотын Ёондо дүүрэгт байрлах усан онгоцны засварын газарт 12 хүн хууль ёсны бичиг баримтгүй ажиллаж байсан бөгөөд тэдний тав нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. Өмнөд Кёнсан мужийн Жинжү хотод ажил эрхлэх зөвшөөрөлгүй 12 хүнийг  караокед саатуулжээ.

Тэдний тав нь хууль бус хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Хууль зүйн яамнаас тэднийг эх орноосоо албадан гаргаж, дахин хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж мэдэгдэв. Мөн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 1290 гадаад ажилтныг баривчилж торгууль ногдуулсан байна. Хууль бусаар ажил эрхэлж байсан 20 зуучлагчийг илрүүлж, тавыг нь баривчилжээ. Үлдсэн хүмүүсийг байцааж байгаа гэж Хууль зүйн яам лхагва гарагт мэдэгдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404