БНХАУ-ын томоохон банкнууд зээлийн хүүгээ бууруулна
7 сарын өмнө

“Industrial & Commercial Bank of China”, “China Construction Bank” зэрэг Төрийн өмчит томоохон банкнууд энэ долоо хоногт багтан зээлийг хүүгээ бууруулах төлөвтэй байна

Их удаашралд орсон эдийн засагтаа ташуур өгөхийн тулд БНХАУ-ын Төрөөс чиглүүлж буй ээлжит арга хэмжээ болгож тус улсын Төрийн өмчит томоохон банкнууд ипотек болон хадгаламжийн зээлийн хүүг бууруулах бэлтгэл ажилдаа орлоо. Тодруулбал: Төрийн өмчит банкнууд нийт 5.3 их наяд ам.доллароор хэмжигдэж буй тус улсын ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнхэд нь зээлийн хүүг бууруулахаар болсныг мягмар гарагт мэдээлсэн байна.

“Industrial & Commercial Bank of China”, “China Construction Bank” зэрэг Төрийн өмчит томоохон банкнууд энэ долоо хоногт багтан зээлийг хүүг бууруулах төлөвтэй байгаа нь энэ он гарснаас хойших гурав дахь тохиолдол болж байгаа юм. Ингэснээр нийт 38.6 их наяд юань буюу 5.3 их наяд ам.долларын үлдэгдэл бүхий ипотекийн зээлийн хүүгийн түвшнийг бууруулна гэж үзжээ. Энэхүү хөнгөлөлт нь зөвхөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд хамаарахыг эх сурвалж мэдээлж байна.

Тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж байгаатай зэрэгцээд дефляцын дарамт  нэмэгдсэн нь  эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх БНХАУ-ын Засгийн газрын зорилтыг эрсдэлд оруулж байгааг шинжээчид мэдээлж байна.

Зээлийн хүүг бууруулах талаар мэдээлэл гарсны дараа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны ханш өсөлттэй арилжигдлаа. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдын итгэлийг тогтвортой сэргээхэд хангалттай арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Харин “Industrial & Commercial Bank of China” компанийн оны эхний хагас жилийн тайлан танилцуулагдахаар хүлээгдэж байгаатай зэрэгцээд хувьцааны ханш нь Хонгконгийн Хөрөнгийн биржид 11 хувиар буурлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404