СЭТГЭЛИЙН ЭВ, ИТГЭЛИЙН ГАГНААС БЭХЖИХ ШИНЭ ЗУУНЫ БОСГО БА БОГЦ
2021/12/20
Монголын хувьд Оростой найрамдалт харилцаа хамгийн урт хугацааных. Оросын хувьд Германтай харилцаа арай урт хэдий ч тэр нь иж бүрэн биш. Харин манайх ИЖ БҮРЭН харилцаатай. Иж бүрэн гэдэг бол харилцаа хамтын ажиллагааны дээд түншлэлийг хэлдэг.
- Анхны 7 Орос руу хөдөлгөж Зөвлөлт засгаас тусламж хүссэнээс эхэлсэн манай хоёр улсын харилцаа бүтэн 100 жилийн түүхэндээ барилга бүтээн байгуулалт, соёл урлаг, аж үйлдвэр, дэд бүтэц, газар тариалан, геологи гээд бүх чиглэлд хамтарчээ. Уул уурхайн, хүнсний, олборлох боловсруулах үйлдвэр завод, цахилгаан станц, эмнэлэг сургууль, соёлын төвүүд, авто зам, САА гээд тоочоод баршгүй. Эрдэнэт Дархан, Шарын гол, Багануур Хөтөлд бас УБ ын 1,10,3,4, 6,12,13,15 гээд бүхэл бүтэн хот хорооллуудыг оросууд барьж бэлэглэсэн. Ер нь бол манай өөрийн барьж байгуулсан юм гэж байхгүй дээ.
-Шуудхан хэлэхэд бүх зүйлээ бэлдүүлж, бүрэн тэжээлгэж байсан гэхэд болно. Гэтэл одоо ч авахыг алба мэт ойлгох хэсэг байхад, бүхнийг чадах юм шиг хэнхдэг дэлдэж, хөршөө хараах нөгөө хэсэг ч байна. Гэвч эртнээс биднийг таньдаг, ихэрхүү занг нь мэддэг болоод тэр үү Оросууд Монголыг түлхсэнгүй, түншлэлээс залхсангүй.
-Харин одоо харилцааны шинэ зуун эхэлж байна. Бид бусдаар тэжээлгэдэг биш өөрсдөө барьж байгуулдаг болж байна. Тийм ч учраас хандив бадар гуйх биш хамтарч ажиллах шийдлүүдийг Ерөнхийлөгч чухалчилсан байна лээ.
-Шинэ зууны хамтын ажиллагаанд түүний ЕС байхдаа урагшлуулсан Хийн хоолой жин дарна. Энэ бол Монголын итгэлтэй толгой өргөх, илүү барьц авах том суурь болсон.
-У.Хүрэлсүх ЕС байхдаа 30 жил гацсан Хийн хоолойн төслийг урагшлуулах том богц, түүхэн хэлэлцээтэй ирж байсан бол энэ удаад төмөр зам, авто транзит зам, эрчим хүч, цөмийн энерги гээд хэд хэдэн том төсөл халааслаад тунхаглалаар баталгаажуулчихаад ирлээ.
-“Ийм сайхан харилцааг гагнаж өгсөн” хоёр орны ахмад үедээ талархсан Монголын Ерөнхийлөгчийн талархал хоёр орны сэтгэлийн эв, итгэлийн гагнаасыг улам бүр бэхэлчихлээ. “Иж бүрэн бас хугацаагүй найрсаг түншлэл”-ийн ШИНЭ ЗУУН эхэлж байна
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29