Голын ай сав, үерийн даланд ойр барьсан объектуудыг шалгаж, шаардлагатай бол нураах чиглэл өглөө
10 сарын өмнө

Ерөнхий сайд үерийн гамшгийн байдалтай байгаа газруудад ажиллаад дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. Үүнд:  

  • Үерийн далан, суваг шуудуу хааж барилга барьсан компани, зөвшөөрөл олгосон, хяналт тавиагүй холбогдох албан тушаалттнуудыг АТГ-т өгч шалгуулах 
  • Голын ай сав, үерийн далан, суваг шуудууны ойролцоо баригдсан объектуудыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл нураах 
  • БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах,
  • Ерөнхий төлөвлөгөөнд ороогүй газарт аймаг, орон нутгийн Засаг дарга хэрхэн газар олгохыг хуульчлах 
  • Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах 
  • Гэр хороололд үеийн аманд буусан айл өрхүүдэд онцгой анхаарах 
  • Халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж явах, эмнэлгийн байгууллагууд халдварт өвчин гарч болзошгүй эрсдлийг анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн байна. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404