Э.Гансүх ОХУ-д болж буй Оюутны фестивалиас алтан медаль хүртлээ
7 сарын өмнө

Оюутны спортын фестиваль наадам ОХУ-ын Екатеринбург хотноо болж байна. 

Манай улсаас ҮБТДС-ийн Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай 13 самбочин Екатеринбургийг зорьсон юм. Өчигдөр /2023.08.28/ самбо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Э.Гансүх өрсөлдөж алтан медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Б.Энэбиш, эмэгтэйчүүдийн 54 кг-д Б.Солонго, 59 кг-д Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404